Хөрөнгийн үнэлгээ

We are a group of experienced valuation services and real estate management. We set new standards & make future happen.

Хөдлөх өмч нь үл хөдлөх хөрөнгөнд ордоггүй биет ба биет бус эд хөрөнгийн эрх юм. Биет хөдлөх өмч нь үл хөдлөх өмчтэй бүрмөсөн холбогдоогүй бөгөөд шилжиж хөдөлж болдог чанараараа тодорхойлогдоно.

Хөдлөх хөрөнгийн гол төлөөлөл нь үл хөдлөхөөс бусад биет хөрөнгүүд байна. Тухайлбал:
• Бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэх, нийлүүлэх, бусдад түрээслүүлэхээр болон удирдлагын зорилгоор ашиглан эзэмшиж байгаа
• Тодорхой хугацаанд ашиглагдахаар хүлээгдэж байгаа
Бид үйлдвэрлэлийн шугам, машин техник, тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил зэрэг бүх төрлийн биет хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийж байна.
Машин тоног төхөөрөмжийн үнэлгээний зорилгууд:
• Нягтлан бодох бүртгэл, татварын зорилгоор аж ахуйн нэгжүүд хөрөнгийн дахин үнэлгээ хийх
• Шинээр компаний байгуулан бүртгүүлэх үед компанийн нийт хөрөнгийн үнэ цэнийг тогтоох
• Зээлийн барьцаанд тавих
• Даатгуулах
• Бусдад түрээслүүлэх
• Аж ахуйн нэгж компани татан буугдах үед
• Худалдан авах, борлуулах зэрэг байна.

Машин, тоног төхөөрөмжийн үнэлгээнд шаардлагатай бүрдүүлэх материалын жагсаалтууд
• Үнэлгээний обьектын бүрэн нэр: марк, загвар, серийн дугаар
• Үйлдвэрлэгч улс, компани үйлдвэрийн нэр
• Үнэлэгдэж буй машин тоног төхөөрөмжийн байршил
• Үнэлгээний обьектын эзэмшигчийн талаарх мэдээлэл
• Үнэлэгдэж буй тоног төхөөрөмжийг эзэмшдэг, түрээслэдэг эсвэл бусад өөр эрхээр ашигладаг тухай тодорхойлох бичиг баримт, гэрээ хэлцэл
• Үнэлгээний обьектын үйлдвэрлэгдсэн он, худалдан авсан болон ашиглалтанд оруулсан огноо
• Машин, тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүд (хүчин чадал, хэмжээ масс, гүйлт, гүйцэтгэл зэрэг техникийн паспорт дах мэдээллүүд)
• Тоног төхөөрөмжийн техникийн экспертизийн акт дүгнэлтүүд (хийлгэсэн тохиолдолд)
• Бараа материалын үнэлгээний өдрийн өмнө хийгдсэн тоо, дүн, нийт болон дансны үлдэгдэл өртөг
• Засвар хийсэн тухай мэдээлэл, баримт (хэсэгчлэн хийсэн, бүрэн их засвар хийсэн, сайжруулсан зэрэг)