Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ

We are a group of experienced valuation services and real estate management. We set new standards & make future happen.

Байгууллагын үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ

Үл хөдлөх хөрөнгө нь аливаа аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн хувьд ихээхэн хөрөнгө оруулалтыг шаарддаг. Үндсэн хөрөнгийнхөө бодит үнэ цэнийг тогтоохдоо тооцооллын ялимгүй алдааг гаргахад л санхүүгийн томоохон алдагдлыг хүлээнэ. Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, агуулах зэрэг ашиг орлого авчирдаг барилга байгууламж бүхий хөрөнгүүдийн үнэ цэнийг үнэн зөв тодорхойлох нь аливаа бизнесийг амжилттай явуулахад чухал ач холбогдолтой. Хэрэв та үл хөдлөх хөрөнгө худалдан авах, борлуулах, хөрөнгөө барьцаалан зээл авах, хөрөнгө оруулалт хийж ашиг олохоор шийдсэн бол манай хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй хараат бус мэргэшсэн үнэлгээчнээр хөрөнгөө үнэлүүлэх боломжтой.

Бид дараах төрлийн үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг бие даан хараат бусаар хийж байна. Үүнд:
• Худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө
o Худалдаа үйлчилгээний төв
o Худалдаа үйлчилгээний талбай
o Дэлгүүрийн жижиг барилгууд
• Захиргааны болон албан зориулалтын үл хөдлөх хөрөнгө
o Бизнес төвүүд
o Оффисын барилгууд
o Цогц оффис, үйлчилгээний барилга
• Аж үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө
o Бүх төрлийн хөнгөн болон хүнд үйлдвэрлэлийн салбарын барилга байгууламж, тухайлбал хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн барилга, барилга үйлдвэрлэлийн цогц барилга, уул уурхай гэх мэт
o Байгууламжууд: нефть агуулах сав, шатахуун түгээх станц, ногоон зоорь,
• Дуусаагүй барилга, туслах барилга байгууламжууд (зам талбай, гүүр)

Аливаа обьектын үнэ цэнэ нь дан ганц ашиглалтын боломжит орлогоос бус мөн түүнд нөлөөлөх санхүүгийн эрсдэлийн хэмжээнээс ихээхэн шалтгаална. Тухайлбал, ашиг орлого авчирдаг үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлэхдээ инфляцийн түвшин, нөхөлтийн хувь хугацаа, зах зээлийн эрэлт хэрэгцээ, биет элэгдэл зэрэг хэд хэдэн хүчин зүйлсийг харгалзан үздэг. Манай мэргэжилтнүүд бүх төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийх олон жилийн туршлагатай. Бид үнэлж буй тухайн обьектын онцлогт тохирох бодитой үнэн зөв мэдээлэл судалгаанд үндэслэсэн өгөгдлүүдийг ашиглан үнэлгээг хийдэг.

Иргэдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ

Арима пропертийс компани нь хуучин шинэ орон сууц, хувийн сууц, хашаа байшин, зуслангийн сууц зэрэг амьдран суух зориулалттай үл хөдлөх хөрөнгийн бодит үнэ цэнийг баталгаажуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, шүүх маргааныг таслах, худалдан авах болон борлуулах зэрэг зорилго бүхий үнэлгээг хийж байна.

Бидний ажлын гол зарчим – бидний хараат бусаар тогтоосон орон сууцны үнэ цэнэ нь тухайн орон сууцны бодит жинхэнэ зах зээлийн үнэ байна. Энэ зах зээлийн үнэ нь орон сууц борлуулагчийн үнээс эрс ялгаатай байж болно. Үнэлэгдэж буй орон сууцны үнэнд нөлөөлөх бүх л хүчин зүйлсийг харгалзан зохицуулалтуудыг хийдэг. Мөн бид амьдран суух зориулалтыг өөрчлөн худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглан өргөтгөл хийсэн орон сууцны бодит зах зээлийн үнийг тогтоохоос гадна түрээсийн үнийг тооцон гаргана.

Бид орон сууцны үнэлгээг дараах тохиолдлуудад хийж байна.
• Орон сууц худалдан авах болон борлуулах
• Орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой зөрчил маргааныг шийдвэрлэх
• Түрээсийн хувь, шимтгэлийг хэмжээг тогтоох
• Орон сууц, ипотекийн зээл авах, барьцаалах
• Гэр бүлийн өмч хөрөнгийг хуваах
• Орон сууц өвлүүлэн үлдээх
Манай мэргэжилтнүүд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн судалгааг Улаанбаатар хот болон орон нутаг бүрээр ангилан тогтмол хийдэг ба бидний ашиглаж буй мэдээлэл үргэлж өдөр бүр шинэчлэгддэг. Үнэлгээг тогтоохдоо:
• Орон сууцны байршил
• Газарзүйн байршил
• Дэд бүтэц
• Орчны байдал
• Нийтийн тээвэр үйлчилгээний хүртээмж
• Нийгэм хүн амын онцлог
• Орон сууцны чанар, байдал
• Барилгын төрөл
• Баригдсан он
• Барилгын хийц бүтээц
• Барилгын давхарын тоо
• Орон сууцны байрлах давхар
• Хотхоны ая тухтай байдал, тохижилт
• Амьдран суух аюулгүй байдал
• Цонхны зүг
• Өрөөний тоо
• Таазны өндөр
• Гадна тохижилт (хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол) гээд бүх л үнэ цэнэд нөлөөлөх хүчин зүйлсүүдийн нөлөөллийг тооцоолж үнэлгээг тогтоодог.

Газрын үнэлгээ

Манай компани бүх төрлийн зориулалтын газрын эзэмших эрхийн үнэлгээ болон өмчлөлийн газрын үнэлгээний үйлчилгээг үзүүлж байна.

Газар бол юугаар ч орлуулашгүй хязгаарлагдмал баялаг юм. Монгол улсын хувьд иргэн бүр газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөн авахаас гадна эзэмших эрхийг аван бүх төрлийн үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зорилгоор барилгажуулан сайжруулалт хийн ашиглах боломжтой байдаг. Барилга байгууламж зэрэг үл хөдлөх хөрөнгийн адилаар эзэмшил газар нь түүний бодит үнэлгээг тогтоолгүйгээр дангаараа хөрөнгө болон тодорхойлогдох боломжгүй байдаг.

Газрын бодит үнэ цэнийг тодорхойлох үед тухайн газрын байршил, зах зээлийн эрэлт хэрэгцээ, үл хөдлөх хөрөнгийн ашиглалтаас олох ирээдүйн орлогын хэмжээ ба хугацаа болон бусад нөлөөлөх хүчин зүйлсүүдээс шалтгаална. Газрын үнэлгээг тодорхой нэг өдрөөрх үнэ цэнийг тогтоодог бөгөөд учир нь газрыг ашиглах төрөл бүрийн зориулалттай холбоотойгоор үнэ цэнэ нь өөрчлөгддөг байна.