Бидний тухай

We are a group of experienced valuation services and real estate management. We set new standards & make future happen.

Арима Пропертийс компани хөрөнгийн үнэлгээ, үл хөдлөх хөрөнгийн менежмент, зуучлал, хөрөнгө оруулалтын зөвлөгөө, судалгааны чиглэлүүдээр салбартаа ур чадвараараа манлайлагч залуусаар багаа бүрдүүлэн ажиллаж байна.

Бид өнөөгийн Монгол улсын эдийн засгийн өндөр өсөлт тэр дундаа үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалтын таатай нөхцөл байдалд дэлхийд тэргүүлэгч компаниудтай хамтран ажиллаж олон улсын шаардлагад нийцсэн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, хөрөнгө оруулалтийн хамгийн оновчтой шийдлүүдийг боловсруулахыг зорин ажиллаж байна.

Манай компани үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулагчид, гүйцэтгэгч компаниуд болон худалдан авагч иргэд, байгууллагуудад зориулж оффис, үйлдвэрлэл, худалдаа,  үйлчилгээ, зочид буудал, орон сууц зэрэг бүх төрлийн бүтээгдэхүүнд үр ашигтай хөрөнгө оруулалт хийх зөвлөгөө өгч хамтарч ажиллаж байна.

Мөн өөрсдийн судалгааны мэдээллийн санг бий болгож тогтмол боловсруулалт хийх замаар олон төрлийн судалгаа шинжилгээнд суурилж мэргэжлийн үйлчилгээгээ үзүүлэх боломжтой болж байгаа юм.

ҮНЭЛГЭЭЧИД

1. ЭНХТАЙВАНЫ ЦАЦРАЛ

БОЛОВСРОЛ

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль /Эрдмийн сургууль/
Улаанбаатар хот, Монгол улс
Англи хэлний орчуулагч, бакалавр
2013-2014

Уралын Техникийн Их СургуульУПИ
Екатеринбург хот, ОХУ
Бизнес үнэлгээний мэргэшлээр эдийн засагч- менежер, бакалавр
2000 – 2006

“Орхон”Дээд сургууль
Улаанбаатар хот, Монгол улс
Франц хэлний багш орчуулагч, бакалавр
1996 – 2000

АЖЛЫН ТУРШЛАГА

Хаан банк, Зээлийн эрсдэлийн хэлтэс – Хөрөнгийн үнэлгээний мэргэжилтэн
Улаанбаатар хот, Монгол улс
2006 оны 10 сар – 2013 оны 6 сар

  • Хаан Банкны зээлдэгчдийн барьцаа хөрөнгө болох бүх төрлийн зориулалттай үл хөдлөхболон хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоох ажлыг хийж байсан.  Нийтдээ Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт байрлах 1500 орчим барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоосон.
  • Хаан банкны зээлийн мэдээллийн санд зориулан сар тутам үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн судалгааг хийж, удирдлагуудад хүргүүлж байсан.
  • Орон сууц, худалдаа үйлчилгээ, оффисын зориулалттайүл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн өөрчлөлтийг судлан байршил, зориулалтаар нь ангилан тогтмол дүн шинжилгээ хийж байсан.
  • Банкуудын холбооны сургалтын төв, Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэгтэй хамтран Хаан Банкны болон бусад арилжааны банкуудын зээлийн ажилтнуудад барьцаа хөрөнгийг үнэлэх арга зүйн сургалт явуулсан.
  • Төрөл бүрийн бизнесийн салбарын харилцагч нартай хамтран ажиллаж, арвин туршлага хуримтлуулсан.

МЭРГЭЖЛИЙН СЕРТИФИКАТ

  • Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт хамтран зохион байгуулдаг Мэргэшсэн Үнэлгээчин бэлтгэх анхан шатны сургалтанд хамрагдаж, сертификат авсан.
  • Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны үйл ажиллагаанд үнэлгээ хийх зөвшөөрөл авсан.
  • Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын хохирлын үнэлгээний хийх эрхийн сургалтанд хамрагдаж тэнцсэн.